Данжуурын гэрэлт хөшөөг сэргээлээ.
МУҮНС-д Алтан ганжуур номыг хуруулж, сүсэгтэн олны өргөсөн
өргөлөөр Данжуурын гэрэлт хөшөөг сэргээн засварлаж номын санд залах
ёслолын ажиллагаа боллоо.Хөшөөний нээлтэд БСШУЯ-ны Төрийн нарийн
бичгийн дарга Б.Мишигжав, гадаадын элчин сайдын яамны дипломатууд
болон бусад хүмүүс оролцлоо.
Өвөр Монголын Цахарын хөшөөний сүмд хадгалагдаж байсан Данжуур
судрыг 1924 онд сэргээн босгохоор эх орондоо авчирчээ. Монголын их
билигт эрдэмтэн Жамъян гүн энэ буянтай ажлыг хийсэн байна. Үүнээс
улбаалан Данжуурын хөшөөг босгосон түүхтэй юм.
1950-иад оны сүүлчээр бүтээсэн Данжуурын гэрэлт хөшөө он цагийн
эрхээр элэгдэж эвдэрснийг сэргээн засварлаж, ҮНС-д залж байгаа нь
энэ юм. Одоогоос 300-гаад жилийн өмнө номын мэргэд Буддын 10 ухаан
багтсан Ганжуур, Данжуурын ботиудыг орчуулж байжээ. Дорно дахины
ухааны гайхамшигт цоморлиг гэж нэрлэгддэг Данжуур судар 225 боть,
харин Эрдэнийн ганжуур нь 108 боть байдаг бөгөөд манай улсад дээрх
ботиуд бүрэн эхээр хадгалагдаж байгаа билээ.
No comments:
Post a Comment