Sunday, April 8, 2012

Бичиг үсгийн дурсгал
Манай номын сангийн сан хөмрөгт бичиг үсгийн дурсгал, соёлын асар үнэт ном шастирууд, гар бичмэл, монгол судлалын холбогдолтой ном зохиол, дорно дахин, өрнө дахины олон хэл дээрхи ном зохиолууд хадгалагдаж байдаг. Эдгээрийн дотор Чингисийн дээд өвөг Бида хэмээх Монголын анхан ноён Бөртэ Чинуа, Гоо Маралаас эхлэн 42 үеийг хамарсан угийн бичиг, газрын зураг, Монгол шунхан Ганжуур, Данжуур, алт мөнгө 9-н эрдэнээр бүтсэн Ганжуур, цэвэр мөнгөн хуудсан дээр шижир алтаар болон үсгийг алтаар шармалдан бичсэн <Сандуйн Жүд> , 71м урт муутуу цаасан дээр бичсэн хуулимал <Эрдэнийн товч>, манай эринээс өмнө /МЭӨ/ амьдарч байсан Энэтхэгийн их эрдэмтэн, яруу найрагч Нагаржунайн хуулбарлан бичсэн гэдэг домогтой дал модны навчин дээр ланз үсгээр бичсэн <Жадамба>, мөн цэвэр алтан үсэгтэй, бурхантай <Жадамба> зэрэг үнэт ховор бүтээлүүд байдаг.




No comments:

Post a Comment