Блог архив

Бичиг үсгийн дурсгал

Бичиг үсгийн дурсгал
Манай номын сангийн сан хөмрөгт бичиг үсгийн дурсгал, соёлын асар үнэт ном шастирууд, гар бичмэл, монгол судлалын холбогдолтой ном зохиол, дорно дахин, өрнө дахины олон хэл дээрхи ном зохиолууд хадгалагдаж байдаг. Эдгээрийн дотор Чингисийн дээд өвөг Бида хэмээх Монголын анхан ноён Бөртэ Чинуа, Гоо Маралаас эхлэн 42 үеийг хамарсан угийн бичиг, газрын зураг, Монгол шунхан Ганжуур, Данжуур, алт мөнгө 9-н эрдэнээр бүтсэн Ганжуур, цэвэр мөнгөн хуудсан дээр шижир алтаар болон үсгийг алтаар шармалдан бичсэн <Сандуйн Жүд> , 71м урт муутуу цаасан дээр бичсэн хуулимал <Эрдэнийн товч>, манай эринээс өмнө /МЭӨ/ амьдарч байсан Энэтхэгийн их эрдэмтэн, яруу найрагч Нагаржунайн хуулбарлан бичсэн гэдэг домогтой дал модны навчин дээр ланз үсгээр бичсэн <Жадамба>, мөн цэвэр алтан үсэгтэй, бурхантай <Жадамба> зэрэг үнэт ховор бүтээлүүд байдаг.
Бөртэ чоно, Гоо маралын үеэс эхэлсэн угийн бичиг

Бида хэмээх Монгол улсын анхны ноён Бөртэ чоноос Түшмээт хан Гомбодоржийн хүртэл 42 үеийн угсаа гарлыг хамруулж, 19-р зууны үед бичигдсэн үүслийн товч түүх юм.
100x352см хэмжээтэй муутуу цаасан дээр хүний үе бүрийг тасархай улаан шугамаар зааглан дээрээс нь доош цувруулан байрлуулж, тэнд гарч буй хүн бїрийн овог нэрийг хар бэхээр бичжээ.
 
Алтан ганжуур, 18-р зуун

Тусгайлан өнгөлсөн хар цаасан дэвсгэр дээр дан ганц тунгаамал алтаар бичсэн. Бурхад бодисадын хөргийг маш уран нарийн бүтээсэн, зураг чимэглэлийг нь төгсгөн урлаж, хавтас самбарыг хоргойгоор бүрсэн. 
Цаасны хэмжээ : 18х62
Бичмэл хэмжээ: 11х50
Мөрийн тоо : 8
  
Сандуйн жүд
/Мөнгөн хуудсан дээр алтаар шарж бичсэн/

<Сандуйн жүд> буюу <Нууцын харанхуй> хэмээх энэ номыг 19-р зууны сүүлч, 20-р зууны эхээр алдарт уран дархан Дагва тэргүүтэй монгол урчууд одоогийн Төв аймгийн нутагт орших Манзширын хийдэд урлан бүтээжээ. Уг ном цаас хэрэглэлгүй зөвхөн мөнгө давтаж хийсэн нимгэн мөнгөн хуудастай бөгөөд номын үгийг цутгаж алтаар шаржээ. 10 боть бөгөөд боть бүрийн эхний болон төгсгөлийн үг, зарим бурхан, суврагын зургийг цэвэр алтаар урлан, шүр сувдаар чимэглэжээ.
<Сандуйн жүд> хэмээх энэ номыг бүтээхэд 52 кг алт, 60 кг мөнгө оржээ.

АЛТАН ЖАДАМБА , 18-р зуун
Монголоор <Хутагт билгийн чанад хязгаарт хүрсэн найман мянгат хэмээгдэх их хөлгөн судар оршив> гэдэг нэртэй энэ судрыг хар хөх цаасыг боловсруулан текст бичих хэсгээ гялгар хар болгоод алт найруулан бийрээр уран гоё бичсэн 369 хуудастай. Хуудасны хэмжээ 18х62. 1783 онд бүтээсэн. Судрын дөрвөн талын ирмэг хүрээг тод өнгийн цэцэгс ургамлаар чимэглэж, хойт урд талын чимэглэл дунд 8 тахилыг бадма цэцгэн суурьтай зуржээ. Судрын төгсгөлийн үгэнд <Агваанчойдог найруулж, Чүлтэмчойнпэл алтан үсгээр бичлээ> гэжээ.

1460 ЛАН АЛТ, МЄНГЄЄР УРЛАСАН НОМ Ч БИЙ
Монголын ард тvмэн эрт дээр vеэсээ ном сударт онцгой хvндэтгэлтэй хандаж тvvнийг бичиж туурвих, урлан бvтээх vйлсэд хvч хєрєнгєє сэтгэл харамгvй зориулж ирсэн байна. Ном бvтээх vйлсэд ур, хєрєнгє оруулахаа буянтай vйлс хэмээн vзэж байсны ачаар маш олон тооны ном судар зєвхєн хvмvvсийн уншдаг ном гэдэг утгаасаа хальж урлагийн давтагдашгvй бvтээлийн хэмжээнд хvрчээ. Єнєєдрийн бидэнд ямар vнэт ном судар євлєгдєж vлдсэн талаар Хэлбичгийн ухааны доктор Ж.Сэржээтэй уулзаж тодрууллаа. "Сандуйн жvд". Энэ судар бол нэрт дархан Дагва тэргvvтэй урчуудын Х1Х зууны сvvлчээр цэвэр мєнгєн хуудсан дээр vсгийг хєєлгєн шарж алтдаад, эхлэл тєгсгєлийн єгvvлбэрийг цул шижир алтаар шигтгэн урласан монгол номын vнэт дурсгал юм. 

1460 ЛАН АЛТ, МЄНГЄЄР УРЛАСАН НОМ Ч БИЙ
Монголын ард тvмэн эрт дээр vеэсээ ном сударт онцгой хvндэтгэлтэй хандаж тvvнийг бичиж туурвих, урлан бvтээх vйлсэд хvч хєрєнгєє сэтгэл харамгvй зориулж ирсэн байна. Ном бvтээх vйлсэд ур, хєрєнгє оруулахаа буянтай vйлс хэмээн vзэж байсны ачаар маш олон тооны ном судар зєвхєн хvмvvсийн уншдаг ном гэдэг утгаасаа хальж урлагийн давтагдашгvй бvтээлийн хэмжээнд хvрчээ. Єнєєдрийн бидэнд ямар vнэт ном судар євлєгдєж vлдсэн талаар Хэлбичгийн ухааны доктор Ж.Сэржээтэй уулзаж тодрууллаа. "Сандуйн жvд". Энэ судар бол нэрт дархан Дагва тэргvvтэй урчуудын Х1Х зууны сvvлчээр цэвэр мєнгєн хуудсан дээр vсгийг хєєлгєн шарж алтдаад, эхлэл тєгсгєлийн єгvvлбэрийг цул шижир алтаар шигтгэн урласан монгол номын vнэт дурсгал юм.

АЛТАН ЖАДАМБА , 18-р зуун

Монголоор <Хутагт билгийн чанад хязгаарт хүрсэн найман мянгат хэмээгдэх их хөлгөн судар оршив> гэдэг нэртэй энэ судрыг хар хөх цаасыг боловсруулан текст бичих хэсгээ гялгар хар болгоод алт найруулан бийрээр уран гоё бичсэн 369 хуудастай. Хуудасны хэмжээ 18х62. 1783 онд бүтээсэн. Судрын дөрвөн талын ирмэг хүрээг тод өнгийн цэцэгс ургамлаар чимэглэж, хойт урд талын чимэглэл дунд 8 тахилыг бадма цэцгэн суурьтай зуржээ. Судрын төгсгөлийн үгэнд <Агваанчойдог найруулж, Чүлтэмчойнпэл алтан үсгээр бичлээ> гэжээ.

Алтан ганжуур, 18-р зуун

Тусгайлан өнгөлсөн хар цаасан дэвсгэр дээр дан ганц тунгаамал алтаар бичсэн. Бурхад бодисадын хөргийг маш уран нарийн бүтээсэн, зураг чимэглэлийг нь төгсгөн урлаж, хавтас самбарыг хоргойгоор бүрсэн. 
Цаасны хэмжээ : 18х62
Бичмэл хэмжээ: 11х50
Мөрийн тоо : 8


Бөртэ чоно, Гоо маралын үеэс эхэлсэн угийн бичиг

Бида хэмээх Монгол улсын анхны ноён Бөртэ чоноос Түшмээт хан Гомбодоржийн хүртэл 42 үеийн угсаа гарлыг хамруулж, 19-р зууны үед бичигдсэн үүслийн товч түүх юм.
100x352см хэмжээтэй муутуу цаасан дээр хүний үе бүрийг тасархай улаан шугамаар зааглан дээрээс нь доош цувруулан байрлуулж, тэнд гарч буй хүн бїрийн овог нэрийг хар бэхээр бичжээ.


Бичиг үсгийн дурсгал

Манай номын сангийн сан хөмрөгт бичиг үсгийн дурсгал, соёлын асар үнэт ном шастирууд, гар бичмэл, монгол судлалын холбогдолтой ном зохиол, дорно дахин, өрнө дахины олон хэл дээрхи ном зохиолууд хадгалагдаж байдаг. Эдгээрийн дотор Чингисийн дээд өвөг Бида хэмээх Монголын анхан ноён Бөртэ Чинуа, Гоо Маралаас эхлэн 42 үеийг хамарсан угийн бичиг, газрын зураг, Монгол шунхан Ганжуур, Данжуур, алт мөнгө 9-н эрдэнээр бүтсэн Ганжуур, цэвэр мөнгөн хуудсан дээр шижир алтаар болон үсгийг алтаар шармалдан бичсэн <Сандуйн Жүд> , 71м урт муутуу цаасан дээр бичсэн хуулимал <Эрдэнийн товч>, манай эринээс өмнө /МЭӨ/ амьдарч байсан Энэтхэгийн их эрдэмтэн, яруу найрагч Нагаржунайн хуулбарлан бичсэн гэдэг домогтой дал модны навчин дээр ланз үсгээр бичсэн <Жадамба>, мөн цэвэр алтан үсэгтэй, бурхантай <Жадамба> зэрэг үнэт ховор бүтээлүүд байдаг.

 Данжуурын гэрэлт хөшөөг сэргээлээ.

  МУҮНС-д Алтан ганжуур номыг хуруулж, сүсэгтэн олны өргөсөн өргөлөөр Данжуурын гэрэлт хөшөөг сэргээн засварлаж  номын санд залах ёслолын ажиллагаа боллоо.Хөшөөний нээлтэд БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мишигжав, гадаадын элчин сайдын яамны дипломатууд болон бусад хүмүүс оролцлоо.
  Өвөр Монголын Цахарын хөшөөний сүмд хадгалагдаж байсан Данжуур судрыг 1924 онд сэргээн босгохоор эх орондоо авчирчээ. Монголын их билигт эрдэмтэн Жамъян гүн энэ буянтай ажлыг хийсэн байна. Үүнээс улбаалан Данжуурын хөшөөг босгосон түүхтэй юм.
  1950-иад оны сүүлчээр бүтээсэн Данжуурын гэрэлт хөшөө он цагийн эрхээр элэгдэж эвдэрснийг сэргээн засварлаж, ҮНС-д залж байгаа нь энэ юм. Одоогоос 300-гаад жилийн өмнө номын мэргэд Буддын 10 ухаан багтсан Ганжуур, Данжуурын ботиудыг орчуулж байжээ. Дорно дахины ухааны гайхамшигт цоморлиг гэж нэрлэгддэг Данжуур судар 225 боть, харин Эрдэнийн ганжуур нь 108 боть байдаг бөгөөд манай улсад дээрх ботиуд бүрэн эхээр хадгалагдаж байгаа билээ.

No comments:

Post a Comment