“Үндэсний бичиг үсгийн баяр”
Монголын Үндэсний номын сан нь “Чингис хааны иггээсэн Монгол
төрийн бичиг хэрэглэсний 800 жилийн ойг тэмдэглэх тухай” Монгол
улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх,
монгол үндэстнийхээ бичиг үсгийг судалж, сурталчлах зорилгоор
“Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг 2005 оны 5-р сарын 05-06-ны өдрүүдэд
хоёр дахь жилээ өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Үндэсний бичиг
үсгийн соёлын өвийг сурталчилсан олон арга хэмжээг хоёр өдрийн турш
зохион байгуулсан бөгөөд баярын нээлтийн үеэр БСШУ-ы сайд П.Цагаан
“Шилдэг ном –2004” уралдаанд шалгарсан 42 нэрийн номыг орон нутгийн
номын санчдад гардуулан өгсөн юм.
No comments:
Post a Comment