Танилцуулга
Улсын Төв Номын Сан нь Ази болон монгол угсаатны тухай ховор, үнэт ном судар хуримтлуулсанаараа Ази болон дэлхийд томоохонд ордог юм. Манай номын сангийн фондод монголчуудын бичиг үсгийн дурсгал болон өвлөгдөн ирсэн уйгаржин, дөрвөлжин, галиг, соёмбо, тод бичгийн ном судраас гадна соёлын үнэт ховор ном шастир, алт, мөнгө, шүр, сувд, оюу, номин зэрэг есөн эрдэнээр бичсэн олон зуун боть ном судар мөн эрдэм шинжилгээний бүтээлүүд, газрын зураг, бичмэл ном зэрэг 4 сая шахам ном судар хадгалагдан байна. Мөн энд монгол, төвд, манж орос, англи, герман, франц, солонгос, хинди, япон, араб, испани болон бусад олон хэл дээр бичигдсэн ном зохиолууд хадгалагдан нийтийн хүртээл болж байна.

УТНС нь монгол, өрнө, дорно дахины, монгол судлалын,архив бэлтгэлийн
зэрэг зургаан, фонд нэг салбартайгаар ажиллан гадаадын 100 гаруй
номын сан, эрдэм шинжилгээний байгууллагатай харилцаатай ажиллан ном
хэвлэл,мэдээллээ солилцож байна. Ном хэвлэлээ сурталчлах төрөл
бүрийн соёл олон түмний ажил номын баяр, номын үзэсгэлэн, уулзалт,
эрдэм шинжилгээний бага хурлууд зэрэг ажлуудыг тогтмол зохион
байгуулж байна. УТНС нь Засгийн газрын шийдвэрээр улсын хэмжээнд
ажиллаж буй бүх төрлийн номын санг мэргэжлийн удирдлага, ном зүйн
мэдээллээр хангах, үндэсний төвийн үүргийг гүйцэтгэж Монгол улсын
номын санчдын мэргэжлийг дээшлүүлэх, давтан сургах, мэргэжил
олгох,сургалт семинар, онол практикийн бага хурал зохион байгуулах,
номын санчдад зориулж, Номын сан сэтгүүл, Шинэ номын мэдээ
сэтгүүлүүдийг тус тус эрхлэн гаргадаг.
No comments:
Post a Comment