1460 ЛАН АЛТ, МЄНГЄЄР УРЛАСАН НОМ Ч БИЙ
Монголын ард тvмэн эрт дээр vеэсээ ном сударт онцгой
хvндэтгэлтэй хандаж тvvнийг бичиж туурвих, урлан бvтээх vйлсэд хvч
хєрєнгєє сэтгэл харамгvй зориулж ирсэн байна. Ном бvтээх vйлсэд ур,
хєрєнгє оруулахаа буянтай vйлс хэмээн vзэж байсны ачаар маш олон
тооны ном судар зєвхєн хvмvvсийн уншдаг ном гэдэг утгаасаа хальж
урлагийн давтагдашгvй бvтээлийн хэмжээнд хvрчээ. Єнєєдрийн бидэнд
ямар vнэт ном судар євлєгдєж vлдсэн талаар Хэлбичгийн ухааны доктор
Ж.Сэржээтэй уулзаж тодрууллаа. "Сандуйн жvд". Энэ судар бол нэрт
дархан Дагва тэргvvтэй урчуудын Х1Х зууны сvvлчээр цэвэр мєнгєн
хуудсан дээр vсгийг хєєлгєн шарж алтдаад, эхлэл тєгсгєлийн
єгvvлбэрийг цул шижир алтаар шигтгэн урласан монгол номын vнэт
дурсгал юм.
No comments:
Post a Comment